Ам долларын ханш суларч төгрөгийн ханш чангарлаа

2017/06/02

Ам долларын ханш суларч төгрөгийн ханш чангарлаа

Найман шарга" валют арилжааны төвд өнөө өглөө 10.00 цагт ам.доллар худалдан авах үнэ 2400, зарах ханш 2402 төгрөгтэй тэнцэж байсан бол 14.00 цагт авах ханш 2395 төгрөг болж буурлаа.

ОУВС-гаас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, өнгөрсөн пүрэв гарагт эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд орж ирсэн. Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногийн эхээр 2420 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд ханш аажмаар буурч байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд ОУВС 440 сая ам.долларын санхүүжилтийг Монголд хийх бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг гурван жилд, улирал бүр тэгш хуваан шилжүүлэх юм.

Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн үр дүнд валютын орох урсгал нэмэгдсэнээр ам.долларын ханшид эерэг нөлөө үзүүлж эхэллээ.